НАРЛАГ ЗУСЛАН

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий байгальд аюулгүй, тайван орчинд, шинэ найз нөхөдтэй болох, бие даах, өөрийгөө таниж мэдэх боломжийг манай зуслан олгоно.

Бүртгүүлэх
Мэлхий хад Зуслангийн хүүхдүүд хамтдаа Цэвэр агаар Зуслангийн амьдрал Хээрийн аялал

ГАЙХАМШИГТ МӨЧҮҮД,
НӨХӨРЛӨЛ,
НАСАН ТУРШИЙН ДУРСАМЖ

"Мөч бүхэнд байгальтай танилцаж, насан туршийн дурсамжийг бүтээх гайхалтай боломж энд бий. Шинэ сонирхлоо нээж, шинэ найз нөхөдтэй болохын сацуу нүүдэлчин монголчуудын өв соёлтой танилцаж, байгаль эхийн сайхныг мэдрээрэй."

Хөтөлбөрүүдийг үзэх

Байгалын сайханд шинэ
найзуудтай болцгооё

Нарлаг зуслан нь 1985 он байгуулагдсан. Зуны ээлжиндээ 240-280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Хан Хэнтийн үзэсгэлэнт газар болох Тэрэлж Горхийн аманд Домогт Мэлхий хад, Хүүхэн уул, Тэмээ хад гэх мэт байгалийн сонин тогтоц бүхий газар байрладаг. Улаанбаатар хотоос 65 км зайд оршино. Нэг бүлэгт 40 хүүхэд амрахаар зохион байгуулагдсан ба арга хэмжээ , хөтөлбөр хэрэгжүүлэх задгай театр, спорт талбай, диско заал, спорт заал, зоогийн газар , Эмнэлэг зэрэг байрладаг.

Аюулгүй, найрсаг орчин

Манай хамт олон хүүхэд бүрийг аюулгүй, тав тухтай орчинд амрааж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх итгэл, урам зоргийг өгнө.

Дуусашгүй адал явдал

Спорт, урлагийн хөгжилтэй арга хэмжээ, олон төрлийн хөгжлийн хөтөлбөрүүд амрагч хүүхдүүд та бүхнийгээ хүлээж байна.

Бүртгэлээс адал явдлын аялал хүртэл

  1. Алхам 01

    Онлайнаар бүртгүүлэх

    Хүүхдээ хялбараар бүртгүүлж, зуслангийн ээлжийг цахим маягтаар сонгоно.

  2. Алхам 02

    Зусланд бэлтгэх

    Ээлжийн өдөр, цаг, хувийн ариун цэврийн зүйлс, эрүүл мэндийн үзлэгийн хуудас зэргийг бэлдэнэ.

  3. Алхам 03

    Адал явдалд нэгдэх

    Зуслантайгаа танилцан бүлгийн найзуудтайгаа найзлан зуслангийн зугаатай өдрүүд эхэлнэ.

  4. Алхам 04

    Хуваалцах

    Зураг, бичлэгийг өдөр бүр байрлуулж хөтөлбөр, арга хэмжээний мэдээллийг хүргэнэ.

Ээлжүүд

  • 2026 оны 12-р сар

    JINGLE JOURNEY · 4 хоног

    2026.12.26 – 2026.12.30

    480 000 ₮

    Бүртгүүлэх
  • 2027 оны 1-р сар

    MAKE IT & FREEZE · 5 хоног

    2027.01.02 – 2027.01.07

    600 000 ₮

    Бүртгүүлэх
  • 2027 оны 1-р сар

    MAE YOUR WORLD · 5 хоног

    2027.01.07 – 2027.01.12

    600 000 ₮

    Бүртгүүлэх
  • 2027 оны 1-р сар

    LITTLE LEADERS · 5 хоног

    2027.01.12 – 2027.01.17

    600 000 ₮

    Бүртгүүлэх

🌐 Онлайн захиалгын урамшуулал

00 цаг 00 минут 00 сек

2026 оны 11-р сарын 20 дуустал хөнгөлөлттэй үнээр вэбсайтаар бүртгүүлээрэй.

Онлайнаар захиалбал хөнгөлөлттэй.

384 000 ₮

480,000₮

Бидний хөтөлбөр — спорт, урлаг, соёл, адал явдал

  • Амрагч хүүхдүүд спорт, хөдөлгөөнт тоглоом тоглож байна

    Спортын тэмцээн уралдаан

    Өдөр тутмын спорт, багийн тоглоом, сорилтуудаар хөдөлгөөн, тэсвэр тогтвортой байдлыг дэмжинэ.

  • Урлагын үйл ажиллагаа, зуслан

    Урлагын наадам тэмцээн

    Дуу, бүжиг, жүжиг, бүтээлч үйл ажиллагаагаар урлагийг мэдэрч, өөрийгөө илэрхийлнэ.

  • Зусланчид хамтдаа соёлын үйл ажиллагаанд оролцож байна

    Монгол соёл — бидний соёл

    Монголын соёл, хэл, зан заншилтай танилцаж, өөрийн үндэстнээрээ бахархах сэтгэл төрүүлнэ.

  • Загварын тэмцээнд оролцогчид

    «Нарлаг»-ын гоёл загварын тэмцээн

    Өөрийн гоёлыг танилцуулж, үзэсгэлэнтэй, итгэлтэй тайзан дээр гарч өрсөлдөнө.

  • Хүүхдүүд суралцаж, хамтдаа оролцож байна

    Танин мэдэхүйн тэмцээн

    Асуулт хариулт, багийн мэдлэгээ шалгаж, өөртөө итгэх итгэл, багаар ажиллах чадвараа нэмнэ.

  • Гадаа аялал, зуслан

    Хээрийн хоол — амттай «Явган аялал»

    Байгальд алхаж, хамтдаа хооллож — найзуудтайгаа шинэ дурсамж бүтээнэ.

  • Амрагч хүүхдүүд хөгжилтэй үйл ажиллагаанд оролцож байна

    Наадмын хөтөлбөр

    Монгол наадмын уламжлалыг насандаа тохирох тоглоом хэлбэрээр тоглож, хөгжилтэй өрсөлдөөнөөр таниж мэднэ.

  • Зуслангийн хүүхдүүд хамтдаа

    Монгол ёс заншлаас

    Монголчуудын хүндлэх ёсноос суралцана.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Зусланд хүүхдүүд тоглож байна
Зуслан дээрх агшин
Туршлагатай баг Аюулгүй орчин Сонирхолтой хөтөлбөр

Хүүхэд бүрийн хүсэл сонирхолыг хүндэтгэн үзэж, хүүхдийн сэтгэл санааны аятай тухтай байдлыг ханган тэдний чөлөөт цагийг хөгжил наргиантай өнгөрөөх, найз нөхөдтэй болох, зохиогдож буй үйл ажиллагаанд нэгдэн оролцож өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Хөтөлбөрүүдийг үзэх
Гэр ба хүүхэд
Зусланч хүүхдүүд
Ойд алхаж байгаа хүүхдүүд
Гэр бүлийн агшин
Усан ойролцоо

Нарлагт амарсан хүүхдүүдийн асран хамгаалагчийн сэтгэгдэл

Д. Сараа 8 настай хүүхдийн ээж
«Хүүхдийг маань 24 цаг аюулгүй харж, өдрийг хөгжилтэй хөтөлбөрүүдэд хамруулж, бие даах орчныг үүсгэж, гэртээ байгаа мэт аюулгүй орчин, шим тэжээлтэй хоолоор хоолож байсан нь таалагдсан.»
Зуслан — гадаа агшин

Нэвтрэх

Бүртгэлтэй хаягаараа нэвтэрнэ үү.

Бүртгүүлэх

Нэр, и-мэйл, утас, нууц үгээ оруулна уу.